Бидний тухай
Юуны өмнө цаг гаргаж, манайхаар зочилж байгаа эрхэм уншигч, ирээдүйн хамтрагч таны энэ өдрийн амар мэндийг эрье.
CEO.MN бол ГАЛГЭР компанийн харьяа бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн баг юм.
Бидний зорилго
Бүх түвшний удирдагчид туслах, шинэлэг хараа, өрсөлдөөнт мэдлэг, мэдээллээр тэднийг сэдэлжүүлэх.
Бүтээгдэхүүн, үйлчилгээ
Бид дараах чиглэлээр бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.
- Стратегийн удирдлага, төлөвлөлт
- Хүний нөөцийн удирдлага
- Маркетингийн удирдлага
1. Бизнес төсөл бичих: Толгойн дахь бизнес санаагаа хөрөнгө оруулагчийн ойлгох хэлбэрт хөрвүүлэх хэрэгцээ таньд байгаа бол бидэнд хандаарай.
2. Судалгаа, шинжилгээ хийх: Зах зээл болон хэрэглэгчийн судалгаа, шинжилгээг хийж гүйцэтгэнэ.