Guerilla marketing

Сүүлийн үед уламжлалт өндөр өртөг бүхий сурталчилгааны аргуудаас гадна уламжлалт бус аргуудыг маркетингд хэрэглэх нь илүү үр дүнгээ өгч байна. Уламжлалт бус идэвхжүүлэлтийн арга болох “Партизан маркетинг” /Guerilla marketing/-ийн талаар танилцуулж байна.

Маш бага төсөв, хямд төсөр аргаар хэний ч урьд өмнө хийж байгаагүй шинэлэг өвөрмөц идэвхжүүлэлтийн үйл ажиллагаа хийх арга юм. Заримдаа ийм төрлийн идэвхжүүлэлтийн үед хэрэглэгч сурталчилгаанд өртсөн, идэвхжүүлэлтийн бай болсоноо мэддэгүй байна.

Хэрэв та партизан маркетер байхыг хүсэж байгаа бол таниас бүтээлч, шинэлэг сэтгэлгээ шаардах төдийгүй онцгой шийдэл бүхий идэвхжүүлэлтийн санаа, хэрэгсэл бодож олох шаардлагатай. Маркетер нь өөрт байгаа албан болон хувийн бүх харилцаа холбоо, танилыг ашиглах ёстой бөгөөд байж болох бүх идэвхжүүлэлтийн боломж, сувгыг сайтар судлах ёстой байдаг. Тийм өндөр үнэтэй биш эсвэл бүр үнэгүй олон төрлийн сурталчилгааны суваг, байгууламж, обьект хэзээд хотод байж байдаг байна.

Үндсэн зарчим
  • Жижиг бизнесүүд партизан маркетингийг түлхүү ашигладаг, учир нь тэд хэрэглэгчтэй илүү ойр нөгөө талаар хөнгөн шаламгай байдаг.
  • Энэхүү арга нь таны маркетингийн туршлага, бодлого, санаа /таамаглал/-н дээр бус хүн /хэрэглэгч/-ний сэтгэл зүй дээр суурилдаг.
  • Идэвхжүүлэлтийн шинэ санаачлагад мөнгөөр бус уран сэтгэмж, цаг хугацаа, хичээл зүтгэлээр хөрөнгө оруулалт хийдэг.
  • Бизнес болон маркетингийн үйл ажиллгааны үр дүнг хэмжих үндсэн үзүүлэлт нь борлуулалтын орлого биш ашиг байдаг.
  • Маркетер хүн сар бүр хэдэн шинэ харилцаа бий болгох дээр төвлөрөх хэрэгтэй.
  • Өрсөлдөөний тухай мартаж бусад бизнестэй хамтран ажиллах тал дээр илүү төвлөрдөг.
  • Сурталчилгааны компанит ажилд маркетер нь маркетингийн аргуудыг хослуулан ашигладаг.
  • Орчин үеийн технологийг амжилтад хүрэх хэрэгсэл болгон ашигладаг.
Ашигладаг зарим арга хэрэгсэлүүд
  • Аман сурталчилгаа / Word of mouth /
  • Өдөр бүр хийж, хэвшсэн зүйлээр нь дамжуулан хэрэглэгчидтэй шууд харилцаа тогтоох
  • Хувийн ухуулага
  • Магнайн сурталчилгаа /Forehead advertising/ Дээр зургаар харуулав :-).
  • Bluetooth ашиглан ойр орчимд байгаа хэн нэгэнд хувийн мессеж илгээх /Bluejacking/
  • Авто машин, тээврийн хэрэгсэл дээр тэмдэг, стикер байршуулах
  • Дотуур цамц/Пудволк
  • Граффит
  • Зурган болон гэрэлт самбар, наалт
  • Зардал багатай ашиглаж болох бүх обьект, бусад онцгой шийдэл
Идэвхжүүлэлтийн энэхүү аргыг жижиг бизнесүүд түлхүү ашигладаг хэдий ч сүүлийн үед Фортчун 500 компани /General Electric, Yahoo, Citigroup, Sony Ericsson гэх мэт/-ууд ихээр ашиглах болсон.

Зарим гайхалтай гадаад шийдлийг доор харуулав. Та Google-ийг ашиглан “Guerilla ads or Guerilla marketing” гэсэн түлхүүр ашиглан зурган хайлт хийж гадны онцгой идэвхжүүлэлтийн шийдлүүдтэй танилцах, санаа авах бүрэн боломжтой.Бидний хэлдэгээр юмханаар юм хийнэ эсвэл бусдаас өөрөөр сэтгэнэ гэсэн үг. Байдаг л сурталчилгааны плакат хэвлээд хананд наах эсвэл дээр үзүүлсэн шиг бичгийн цаасаар хайчилбар хийгээд модонд байршуулах хоёрын хооронд гарах зардал, анхаарал татах байдлын ялгааг та нэг бодоод үзээрэй.

10 Сэтгэгдэл:

Монгол 6/02/2009 1:19 PM  

бодууштайл юм байна даа

Zochin 6/02/2009 9:28 PM  

Uneheer dajgui niitlel bn. Ter heregseluudees manaid heregjeegui n ter magnain surtalchilgaa l yum bn da. Ireh hugatsaand duhan deeree surtalchilgaa bairshuulsan hun nadtai zoroh magadalal yer n ondor bolood yavchihlaa shu. Hehe

naraa 6/28/2009 10:23 AM  

sonirholtoi heregtei zuiliin ehlel gej bodoj bna unuudur l orj uzsen bolohoor ehleed udaagui gj bodloo amjilt husie!

Админ 7/25/2009 8:19 PM  

Цахим хуудсаар маань зочилж сэтгэгдэл үлдээж урам хайралсан та бүхэнд баярлалаа.

ankhaa 8/20/2009 11:03 AM  

dajgui sanaa bna

oki 8/20/2009 2:23 PM  

Хэхэ санаа өгсөнд баярлалаа

allen 12/25/2009 5:27 PM  

Энийг хийхдээ гол нь өөрийн бүтээгдэхүүнийхээ нэг шинж чанартай уяж өгвөл илүү үр дүнтэй болох юм шиг санагдсан. Гүүглийн ийм маркетингийн нэг жишээ байдаг юм. Гүүглийн гол үйлчилгээ нь хайлтын систем байдаг. Тэгвэл нэг зурагт самбарыг нэвт харуулаад самбарныхаа дээр Гүүглийн лого болон хайлт хийх цонхыг нь хэвлэж тавьсан байдаг. Хүмүүс энэ самбарыг хараад цаана нь гарч зургаа авахуулдаг. Энэ нь Гүүгл таныг ч гэсэн хайж олно гэсэн санаатай. Нөгөө талаар зургаа авахуулсан хүмүүс энд тэнд тавина. Тэгэхээр маш том рекламны хэрэгсэл болно. Маш бага зардлаар бүтсэн гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ хүмүүс бол хэзээ ч мартахгүй, яагаад гэвэл тэдэнд авахуулсан зураг нь үлдсэн байгаа. Гүүглийн хайлт дотор орсон юм шиг зургаа авахуулна гэдэг ч ховор аз шүү.

nyamso 1/02/2010 9:48 PM  

hi shine oniiin mend goe site bn aaaa very mash

Anonymous 9/28/2010 8:59 PM  

www.budweiserbeer.blogspot.com Таны шар айрагны мэдлэгт...

aanjaa 1/18/2011 2:42 PM  

tiimee uuniig onovchtoi zuv heregjuulj chadval mash goy anhaaral tatahaar surtalchilgaa bolj chadnaa.., heregtei zuvluguu ugsun ceo.doo bayarlalaa

Хэн юу хэлэв

Нийтлэлүүд

CEO.MN

Зорилго
Эдийн засаг, бизнес, СЕО-г тойрсон асуудал /гадаад болон дотоод/-аар ажиглалт, судалгаа хийж олсон шинэлэг санаа, мэдлэг, мэдээлэлээ таньтай хуваалцана.
Баримтлах зарчим
- Бүгдийг бус чухлыг нь нийтлэнэ.
- Уншигчийг хүндлэх үүднээс олон баннер байршуулахгүй.
- Аливаа спонсор, хамтын ажиллагаанд нээлттэй байна.