Бизнес төлөвлөгөө чухал гэхдээ...

Вашингтон дахь Жижиг бизнесийн удирдлагын газрын тодорхойлсоноор бизнес төлөвлөгөө нь дараах 3 үндсэн зорилготой бизнесийн хэрэгсэл юм. Харилцааны хэрэгсэлийн хувьд энэ нь боломжит хөрөнгө оруулагчдад бизнес санаагаа та хэр зэрэг бодож тунгаасаныг харуулдаг. Удирдлагын хэрэгсэлийн хувьд энэ нь зорилго, зорилтуудыг эрэмблэх, түүний хэрэгжилт, явцыг хэмждэг. Төлөвлөлтийн хэрэгсэлийн хувиар энэ нь бизнесийг тойрсон бэрхшээлтэй асуудлуудыг шийдэх, удирдан чиглүүлэхэд тусалдаг.

Бизнес шинээр эхлэхэд хамгийн хэцүү асуудал нь санхүүжилт олох байдаг. Америкт бизнес эрхлэгчид /entrepreneur/ ихэнхдээ венчур капитал хайдаг. Энэ нь эрсдэл бүхий шинэ бизнесд оруулах эхлэлтийн болон явцын хөрөнгө оруулалт юм. Энэ төрлийн хөрөнгө оруулалтыг чинээлэг хувь хүн эсвэл хөрөнгө оруулалтын компани хийдэг ба зарим тохиолдолд удирдлагын болон техникийн ур чадвар нь венчур капитал байж болдог.

Шинэлэг бизнес санаатай хүмүүс олон тооны бизнес төлөвлөгөөгөөр венчур хөрөнгө оруулагчдыг жил бүр дардаг. Лондонгийн Бизнесийн сургуулийн профессор John Mullins-ийн Wall Street Journal-д бичсэнээр ихэнх бизнес төлөвлөгөө хэзээч бүрэн гүйцэд уншигддагүй байна. Түүнийхээр сайн бизнес санаа, төлөвлөгөө нь чухам ямар бэрхшээлийг шийдвэрлэх тухай тодорхой тусгасан байх ёстой. Бүтээгдэхүүн үйлчилгээ нь зах зээлд байгаа хэрэгцээ, шаардлагыг хэрхэн хангах талаар дэлгэрэнгүй харуулж чадаагүйгээсээ болж ихэнх бизнес төлөвлөгөө ажилт олдоггүй. Түүнчлэн бизнес төлөвлөгөө нь ихэвчлэн өсөж буй, том зах зээлээс хялбархан хувь эзэмшинэ гэж төсөөлдөг. Өөрсдийн төсөөлөлийг дэмжих үнэнд ойрхон тоог бодит зах зээл дээр тест хийж олж авах нь бизнес эрхлэгчдэд ашиг тусаа өгдөг байна. Бизнесийн чиглэлээр суралцдаг олон оюутан бизнес төлөвлөгөө бичиж сурах гэж чамгүй олон цаг зарцуулдаг хэдий ч хэнч төгс төгөлдөр төлөвлөгөө бичиж чаддаггүй.

Шинэ хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахдаа венчур хөрөнгө оруулагчид бизнес төлөвлөгөөг тийм ч их ойшоож үздэггүй болохыг саяханы шинэ судалгаа харуулсан.

Профессор David Kirsch /Robert H. Smith School of Business at the University of Maryland/ болон түүний нөхөд нь Америкийн нэгэн хөрөнгө оруулалтын фирмд ирсэн 700 гаруй бизнес төлөвлөгөөний хүсэлтэд судалгаа хийгээд хачирхалтай үр дүн олсон байна. Төлөвлөлтийн материал /бизнес төлөвлөгөө/-ын хөрөнгө оруулалтын шийдвэрт үзүүлэх нөлөө дэндүү бага байгаа нь судалгаагаар харагдсан байна. Төлөвлөгөөг авч үзэхийн оронд венчур хөрөнгө оруулагчид бизнес эрхлэгчийг таних хүмүүстэй холбогдож мэдээлэл авдаг байна. Тэд бизнесийн экспертүүд, хуулчид болон бусад салбарын талаархи мэдлэг, мэдээлэлтэй хүмүүстэй холбогддог байна.

Профессор Kirsch-ийн бодлоор бизнес төлөвлөгөө нь удирдлагын санааг зохион байгуулах сайн хэрэгсэл хэдийч “Ухаалаг бизнесмен төлөвлөгөөнөөс илүүтэйгээр бизнесээ хөгжүүлэх тал дээр илүү цаг зарцуулах хэрэгтэй” байдаг байна.

5 Сэтгэгдэл:

Жавхлан 8/02/2009 3:48 PM  

Төгсгөлийн дүгнэлт нь арай л биш ээ. Дээд хэсэг нь уншаад батжуулаад авахад зүгээр юм.

Anonymous 8/11/2009 4:20 PM  

Манайд хэзээ жинхэнэ утгаараа венчур хөрөнгө оруулалтын фирм бий болох болоо?

Жавхлан 8/29/2009 8:45 AM  

Аль хэдийн би болсон шүү дээ.

Жавхлан 8/29/2009 8:46 AM  

Энэ мэдээллийг утга алдаад орчуулчихсан байна л ээ шүү. Засна биз ээ. Та бүхний ажилд амжилт хүсье!

Érico 1/04/2018 6:20 AM  

Миний нэр Масус Купер бол бизнес эрхэлдэг эмэгтэй, Група Лотос С.А. энд Польшийн Гвин хотод дэд борлуулагчаар ажилладаг. Санхүүгийн асуудалтай байгаа худалдан авагчдад хууль ёсны зээл авах нь асар том асуудал болж байна. Зээлийн барьцаа болон барьцаа хөрөнгө нь зээлдэгчээс зээл авахад хэрэглэгчид байнга санаа зовж байдаг зүйл юм. Харин Alden Moore зээлийн компаний зээлдүүлэгчдийн хувьд энэ ялгааг хийсэн. Тэд $ 75000 зээлийг 2 Стрессгүй,% энэ зээлээр би жижиглэнгийн худалдааны өсөлтийг хуваалцаж чадсан. Өнөөдөр би чин сэтгэлийнхээ төлөө чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлж байгаадаа баяртай байна. Alden moore зээлтэй холбоо барих зээл хэрэгтэй байна aldenmooresloanfirm@gmail.com ..

Хэн юу хэлэв

Нийтлэлүүд

CEO.MN

Зорилго
Эдийн засаг, бизнес, СЕО-г тойрсон асуудал /гадаад болон дотоод/-аар ажиглалт, судалгаа хийж олсон шинэлэг санаа, мэдлэг, мэдээлэлээ таньтай хуваалцана.
Баримтлах зарчим
- Бүгдийг бус чухлыг нь нийтлэнэ.
- Уншигчийг хүндлэх үүднээс олон баннер байршуулахгүй.
- Аливаа спонсор, хамтын ажиллагаанд нээлттэй байна.