Management Tools and Trends 2009

2009 оны менежментийн хэрэгсэл ба хандлага

Bain@Company нь олон улсын менежментийн хэрэгсэл, хандлагын судалгааг 1993 оноос хийж байгаа ба энэ жил судалгаанд дэлхий даяар тархсан 1430 удирдах ажилтан хамрагдсан байна. 
2009 он судалгаа явагдсан 11 жилийн туршид тохиосон анхны хямралын жил байсан ба зардал бууруулахтай холбогдох "бенчмаркинг" хэрэгсэлийг бизнесүүд хамгийн түгээмэл хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл 1998 оноос хойш тэргүүн байранд байсан "стратегийн төлөвлөлт" анх удаа зардал бууруулах бизнесийн хэрэгсэлд байраа тавьж өгсөн байна. Зардал бууруулахтай холбогдох "аутсорсинг" хэрэгсэлийн хэрэглээ мөн адил өсч 5 дугаар байранд орсон байна.


1. Бенчмаркинг
2. Стратегийн төлөвлөлт
3. Алсын хараа, зорилго, зорилт, үнэт зүйлсийн тодорхойлолт
4. Хэрэглэгчтэй харилцах менежмент
5. Аутсорсинг
6. Тэнцвэржүүлсэн үнэлгээний систем
7. Хэрэглэгчийн сегментчлэл
8. Бизнесийн үйл ажиллагааны дахин загварчлал
9. Гол онцлог, чадварууд
10. Бизнесийн нэгдэл болон худалдан авалт






Ирээдүйн талаархи тэдний бодол, хандлага. 
Асуултын ард байгаа тоо нь нийт судалгаанд оролцогчдын тухайн асуултыг зөвшөөрсөн хувийг харуулна.
  • Стратегитэй адил байгууллагын соёл бизнесийн амжилтад чухал-80
  • Урт хугацааны амжилтад зардал бууруулалтаас илүү инноваци чухал-76
  • Манай компани хямралыг өрсөлдөөний байр сууриа сайжруулахад ашиглана-75
  • Ирэх 5 жилд төрөөс авч хэрэгжүүлэх бизнесийн дүрэм, журам нэмэгдэнэ-71
  • Энэхүү уналт хэрэглэгчийн зан төлвийг багадаа 3 жилээр өөрчилнө-66
  • 2009 оны өсөлтийн зорилтдоо хэрхэн хүрэх талаар санаа их зовж байна-70
  • 2010 оны эхэн үе хүртэл уналт үргэлжлэх ба үүнд бид бэлтгэлтэй байгаа-64
  • Бусад компанитай хамтрах замаар бид далайцтай шинэчлэл хийж чадна-58
  • Бид орлогын өсөлт дээр түлхүү, харин зардал буурулалт дээр бага төвлөрөх хэрэгтэй-53
  • Хэрэглэгчийг хангалтгүй ойлгох нь бидэнд муугаар нөлөөлдөг-46
  • Бидний шийдвэр урт хугацааны стратеги биш богино хугацааны санхүүгээр удирдагдаж байна-44
Бенчмаркинг: Салбарын тэргүүлэгч болон өрсөлдөгчидтэй өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг харьцуулж өөрийн үйл ажиллгаа, гүйцэтгэлээ сайжруулах менежментийн хэрэгсэл юм. Гол зорилго нь салбар, зах зээл дээр байгаа шилдэг гүйцэтгэлийн загварыг олох, үүнийг амжилттай болгож байгаа туршлага, үйл ажиллагааг ойлгох явдал байдаг. Дараа нь тэрхүү шилдэг туршлагатай уялдуулан өөрийн үйл ажиллагааг шинэчлэж, гүйцэтгэлээ сайжруулдаг. Шинэчлэн сайжруулах болохоос бусдыг хуулбарлан дууриах явдал биш гэдгийг сайн санаарай. Дараах зорилгоор ашигладаг.
  • Гүйцэтгэлээ сайжруулах
  • Өрсөлдөгч, салбартай хамааралтай өртөг, зардлаа ойлгох
  • Стратегийн давуу тал олж авах
  • Байгууллагын суралцах түвшинг өсгөх 
Шигтгээ: Манайд ойрын хугацаанд банкуудын нэгдэх процесс өрнөж байна. /10 дахь хэрэгсэл/  Бусад 25 менжементийн хэрэгсэл болон дэлгэрэнгүй тайлантай танилцахыг хүсвэл энд дараарай.

2 Сэтгэгдэл:

Mend-Orshikh Amartaivan 11/17/2009 12:06 PM  

Сонирхолтой мэдээлэл хүрэгсэнд баярлалаа!

Leaders of Tomorrow 12/04/2009 4:48 PM  

Сонирхолтой мэдээлэл хүргэсэнд баярлалаа.

Хэн юу хэлэв

Нийтлэлүүд

CEO.MN

Зорилго
Эдийн засаг, бизнес, СЕО-г тойрсон асуудал /гадаад болон дотоод/-аар ажиглалт, судалгаа хийж олсон шинэлэг санаа, мэдлэг, мэдээлэлээ таньтай хуваалцана.
Баримтлах зарчим
- Бүгдийг бус чухлыг нь нийтлэнэ.
- Уншигчийг хүндлэх үүднээс олон баннер байршуулахгүй.
- Аливаа спонсор, хамтын ажиллагаанд нээлттэй байна.