СЕО гэж хэн бэ?

CEO гэдэг нь "Chief Executive Officer" гэдэг үгний товчлол буюу бидний хэлж сурсанаар "Захирал", "Гүйцэтгэх захирал" юм. Тэгвэл СЕО нь чухам юу хийдэг, ямар чиг үүрэг компанид гүйцэтгэдэг талаар ойлголттой болох үүднээс албан тушаалын тодорхойололттой нь танилцъя.
Энэ нь нийтлэг тодорхойлолт бөгөөд та өөрийн бизнесийн онцлог, удирдах арга барилдаа тохируулан энэхүү загварыг өөрчлөн ашиглаж болно.

Албан тушаал: CEO
Хэнд тайлагнах: ТУЗ

Хураангуй
Салбартаа тэргүүлэх байр суурин дээр компанийг удирдах. Компанийн эрхэм зорилго, зорилтруу урагшлах, орлого, ашигт ажиллагаа болон компанийн өсөлтийг урамшуулах стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх, хөгжүүлэх. Бизнесийн бүтээмж, чанар, үйлчилгээ, нөөцийн үр ашигтай удирдлагыг батлан даах, компаний үйл ажиллагааг хянах.

Үндсэн чиг үүрэг
  • Компанийн эрхэм зорилго, зорилтруу урагшлах, орлого, ашигт ажиллагаа, байгууллагын өсөлтийг урамшуулах стратеги төлөвлөгөөг хөгжүүлэх, хэрэгжүүлэх.
  • Компаний орлого, нөөцийг үүсгэх стратегийг төлөвлөх, хөгжүүлэх, гүйцэтгэх.
  • Компанийн нэгдэл болон худалдан авалтын боломжийг олж тогтоох, гүйцэтгэлийн үйл ажиллагааг удирдах.
  • Компаний үйл ажиллагааны дүрэм, журам, бодлого болон стандартыг хөгжүүлэх.
  • Зорилгын хэрэгжилт, үйл явцыг тодорхойлохын тулд санхүүгийн тайлан болон үйл ажиллагааны тайланг задлан шинжлэх, одоогийн нөхцөл байдалтайгаа нийцүүлэн зорилго, төлөвлөгөөгөө шинэчлэн сайжруулах.
  • Компанийн зорилго, зорилтын биелэлтэд оруулсан хувь нэмэртэй уялдуулан ажилчдын ажлын гүйцэтгэлийг үнэлэх.
  • Радио, телевиз болон хурал дээр хувийн харагдах байдал, өгүүлэл, ярилцлагаараа дамжуулан компанийг дэмжиж, урамшуулах.
  • Хууль шүүх, харилцагч, хэрэглэгч, хүлээсэн чиг үүргийн өмнө компанийг төлөөлөх.
  • Орон нутаг, бүс, олон улсын зах зээл дээр компанийг дэмжиж, урамшуулах.
  • Хувь нийлүүлэгч болон ТУЗ-ийн хуралд компанийн тайланг танилцуулах.
  • Компанийн төлөвлөлт болон бодлого боловсруулалт хариуцсан зөвлөлийг удирдах.
  • Даалгаж өгсөн бусад үүрэг
Нэмэлт чиг үүрэг
......................
Эрх мэдэл
  • Компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхтэй.
  • Компаний дүрэм болон ТУЗ-аас олгосон эрх.
  • Зохих дүрэм журам, батлгадсан төсөв, төлөвлөгөөний дагуу санхүүг захиран зарцуулах эрхтэй.
Хариуцлага
  • Компанийн үйл ажиллагаатай холбогдох бүх асуудлаар ТУЗ-ын өмнө бүрэн хариуцлага хүлээнэ.
  • Албан тушаалаар оногдсон чиг үүргийг биелүүлээгүй эсвэл зохих түвшинд биелүүлээгүйн улмаас компанид үүссэн биет болон биет бус хохирол, дутагдалын өмнө бүрэн хариуцлага хүлээнэ.
  • Дутуу эсвэл буруу боловсруулсан, хугацаа хожимдсон төсөл, төлөвлөгөө, санал, судалгаа, тайлан, дүгнэлт болон албан бичгийн өмнө зохих хариуцлага хүлээнэ. Удирдлага дахь ажилтнуудын ажлын гүйцэтгэл, үр дүнд хариуцлага хүлээнэ.
Мэдлэг болон чадварын шаардлага
Стратеги төлөвлөгөө боловсруулж, биелүүлж байсан туршлагатай. Удирдлага зохион байгуулалтыг өөрчлөх, хэлэлцээр хийх, гэрээ багуулах мэдлэгтэй. Үйл явц болон дүрэм журмыг шинжлэн дүгнэх, ре-инженеринг хийх чадвартай. Бодлого боловсруулах, шинэ стратеги болон дүрэм журмыг хөгжүүлж, хэрэгжүүлж байсан туршлагатай. Санхүүгийн төлөвлөгөөг хөгжүүлэх, нөөцийг удирдах чадвартай байх. Санхүүгийн мэдээг дүгнэн шинжлэх, тайлбарлах чадвартай байх. Олон нийттэй харилцах зарчим, техникийн талаар мэдлэг, туршлагатай байх. Илтгэлийг хөгжүүлэх, нийтэд хүргэх чадвартай байх. Ажил нь мэргэжлийн бичгийн чадвар болон хувийн харилцааны чадвар шаардана. Багийг сэдэлжүүлэх, нэгэн зэрэг хэдэн төсөл удирдан ажиллах чадвартай байх. Боловсролын хувьд дараах 2 хослолыг шаардана. Бизнесийн удирдлага ба санхүү, нягтлан бодох бүртгэлээр мастер зэрэг эзэмшсэн байх мөн томоохон алба эсвэл компанид ___ жил удирдах албан тушаалд ажилласан туршлагатай байх. Ажил нь уян хатан ажлын хувиар, аялалд бэлэн байдлыг шаардана.
Хангамж
Санхүү ......................
Эд хөрөнгө ..............
Бусад........................
Ажлын байрны нөхцөл
Оффисын орчин дахь хэвийн нөхцөлд ажиллана. Хааяа оройн цаг болон амралтын өдрүүдээр ажиллахыг шаардаж магадгүй. Зарим тохиолдолд шөнийн аялал шаардана.

7 Сэтгэгдэл:

Зочин 5/21/2009 10:47 AM  

Хог новш байхгүй нь дажгүй санагдлаа. Good luck

Anonymous 10/13/2009 5:53 PM  

Luuka amjilt huseye. from now on, i'm a reader and a supporter of your webpage
Ankhaa

Админ 10/13/2009 8:14 PM  

Анхаа баярлалаа. Чамд ч амжилт хүсье

Nyamdorj 10/16/2009 3:21 PM  
This comment has been removed by the author.
Amgaa 11/12/2011 12:17 PM  

thx, i'm gonna be the best ceo of mongolia. i'll study hard from now.

Anonymous 4/23/2013 10:13 AM  

сайн байна уу

Anonymous 4/23/2013 10:16 AM  

bi solongosd udirdlagiin chiglelleer suraltsah gej bgaa oyutan baina ta buhen naddad odoonoos yug iluu suraltsaj yun anhaarah talaar helj ogoj tusalnuu

Хэн юу хэлэв

Нийтлэлүүд

CEO.MN

Зорилго
Эдийн засаг, бизнес, СЕО-г тойрсон асуудал /гадаад болон дотоод/-аар ажиглалт, судалгаа хийж олсон шинэлэг санаа, мэдлэг, мэдээлэлээ таньтай хуваалцана.
Баримтлах зарчим
- Бүгдийг бус чухлыг нь нийтлэнэ.
- Уншигчийг хүндлэх үүднээс олон баннер байршуулахгүй.
- Аливаа спонсор, хамтын ажиллагаанд нээлттэй байна.