Хилийн чанд дахь Хятад улсын хөрөнгө хурдацтай өсч байна
Үүний бараг 2 триллион доллар нь гадаад валютын нөөц болохыг Хятадын гадаад валютын газар мэдэгдсэн байна. Хөрөнгийн үлдсэн хэсгийг төрийн банк болон хувийн компаниудын шууд хөрөнгө оруулалт болон хувь эзэмшил/хувьцаа бүрдүүлж байдаг байна.
Хятадын Засгийн газар нь гадаадад хөрөнгө оруулалт хийх компаниудаа илүү урамшуулж байгаа бөгөөд энэ нь зарим талаар Хятадын валют /юуан/ дээр ирж буй дарамтыг бууруулахад чиглэгдэж байдаг байна.
Энэ жилийн эхээр хэсэг Хятадын мэргэжилтэнгүүд дэлхийн валютын нөөцийг бүрдүүлдэг долларыг солих оронд нь Олон улсын валютын сангаас нэгдсэн шинэ валют гаргахыг шаардсан.
Мэдээ сонсохноо Хятад улс өөрийн гадаад валютын нөөцөө доллараас илүүтэйгээр өөр гадаад валютаар тараан байршуулах тал дээр их анхаарч ажиллаж байна. Саяхан л гэхэд Бразил улстай өөр хоорондоо хийх шууд худалдаанд доллараас илүүтэйгээр өөрсдийнхөө валютыг ашиглах төлөвлөгөөг хэлэлцсэн байна.
Эх сурвалж: BBC
0 Сэтгэгдэл: