Empire State Building Goes Green

Нью-Йорк хотын хамгийн өндөр барилга болох Empire State Building ногоон имидж бүрдүүлнэ. Зөвхөн будна гэж битгий ойлгоороé хүрээлэн буй орчноо дахин бүрэн загварчлах, шинэ дүр төрх бүрдүүлэх ажлаа эхлэж байгаа юм байна.

Энэхүү Нью-Йорк хотын бахархал нь 1931 онд ашиглалтад орсон 443 метрийн өндөр барилга юм. Олон жилийн турш дэлхийн хамгийн өндөр барилгад тооцогдож байсан удаатай.

Удахгүй энэ барилга нь дэлхийн хамгийн ногоон барилга болно. Шинэ дүр төрх нь барилгад зарцуулдаг эрчим хүчийг 38%-иар бууруулах тухай энэхүү түүхт барилгын эзэд мэдэгдэж байна. Мөн жилийн эрчим хүчний зардалд 4 сая доллараас давж гарах хэмнэлт бий болох юм байна.

Empire State Building нь 6500 цонхтой ба үүнд ашиглагдаж буй шилийг шинэ, онцгой бөгөөд бас нимгэн шилээр солино. Энэхүү тусгаарлагч шил нь барилгын дотор талд зунд нь илүү сэрүүн, өвөлд нь илүү дулаан орчин бүрдүүлэх юм байна.

Төслийн шинэчлэл, бүтээн байгуулалтыг Paul Rode удирдаж байгаа ба тэрээр эдгээр цонхнууд нь бараг ханатай адил халуун, дуу чимээг тусгаарлана гэж мэдэгдэж байна. Ажилчид мөн эрчим хүчний хэмнэлттэй гэрэл болон сайжруулсан барилгын хяналтын системийг суурилуулна. Үүнд орчин үеийн агааржуулалт болон дулааны систем багтана. Энэ хичээл зүтгэл нь Empire State Building-ээс жилд ялгарах нүүрстөрөгчийг 100000 тонноор бууруулахад туслана.

Нью-Йорк хотын хүлэмжийн хийг бууруулахад барилга, байгууламжийн ийм шинэчлэл, шинэ дүр төрх маш их чухал болохын тухай барилгын эзэд ярьж байна. Хотын нийт хүлэмжийн хийн 80%-ийг барилгууд бий болгодог байна.

Төслийг 4 жилийн хугацаанд хийж дуусгах бөгөөд эхний сайжруулалтын ажил 20 сая доллар болно. Энэ нь ухаалаг цаг үеэ олсон хөрөнгө оруулалт гэж төслийн удирдагч Paul Rode үзэж байна.
Эх сурвалж: Америкийн дуу хоолой

0 Сэтгэгдэл:

Хэн юу хэлэв

Нийтлэлүүд

CEO.MN

Зорилго
Эдийн засаг, бизнес, СЕО-г тойрсон асуудал /гадаад болон дотоод/-аар ажиглалт, судалгаа хийж олсон шинэлэг санаа, мэдлэг, мэдээлэлээ таньтай хуваалцана.
Баримтлах зарчим
- Бүгдийг бус чухлыг нь нийтлэнэ.
- Уншигчийг хүндлэх үүднээс олон баннер байршуулахгүй.
- Аливаа спонсор, хамтын ажиллагаанд нээлттэй байна.