Худалдаж авахаас өмнө турш

“Худалдаж авахаасаа өмнө турш” ойлголтыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж, хувьсал хийж чадсанаараа Samsung-ийн iPOP сурталчилгааны хөтөлбөр Mobile Content Awards 2009-ийн “Шилдэг маркетингийн компанит ажил”-аар шалгарч алтан медаль хүртсэн байна.

Жилийн эхээр Samsung өөрийн шинэ гар утас Samsung Tocco Ultra Edition-ийг Лондон дахь ирээдүйн худалдан авагчиддаа танилцуулах зорилгоор зар сурталчилгааны Monster Media компанитай хамтарч “Харилцан үйлчлэх худалдааны цэг” (iPOP) нэртэй маркетингийн компанит ажлыг эхлүүлсэн.

Samsung шинэ гар утсаа нийтэд танилцуулах, дэлгэн харуулах шинэлэг бөгөөд сайжирсан дэлгэцийг хөгжүүлэх, боломжит хэрэглэгчиддээ утасны гол функцтай танилцах боломж олгохыг хүссэн. Энэхүү дэлгэцээ Британи даяар тархсан Carphone Warehouse /гар утас худалдаалах сүлжээ дэлгүүр/-ийн 18 салбарын нүүрэн талын цонхон дээр байрлуулсан байна.

Энэхүү 46 инчийн хөдөлгөөн болон товшилт мэдрэх тоучскреен дэлгэц нь гар утасны томруулсан хуулбар бөгөөд камер ажиллуулах, дуу хөгжим сонгох зэрэг утасны бүх функцыг туршиж үзэх мөн Лондонгын цаг агаарыг гудамжнаас шалгах боломжуудыг хэрэглэгчид олгодог.

Компанит ажлын гол санаа нь “Худалдаж авахаас өмнө турш” ойлголтыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж, хувьсал хийсэн гэж Monster Media-ийн захирал хэлсэн байна. Мөн бид хэрэглэгчийн үйл, хөдлөлийг тайлагнах системийг дэлгэцэнд суурилуулсан ба энэ нь Samsung-ийн хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх болно. Одоо ойролцоогоор 178000 товшилт бүртгэгдээд байгаа ба 2 компани хамтран ажиллах гэрээгээ сунгасан байна. 

6 Сэтгэгдэл:

A. Mend-Orshikh 10/27/2009 9:17 AM  

Сонирхолтой мэдээлэл байлаа. Мэдлэг нэмээд зогсохгүй хэрэглэгч гэсэн утгаараа ч тэр худалдан авахаасаа өмнө туршиж байхыг дахин санууллаа :)

Админ 10/27/2009 6:00 PM  

Манайхаар зочилж байгаад баярлалаа. Үлдээсэн сэтгэгдэл бүрт их урам авдаг шүү.

G.Bayanmunkh 10/30/2009 10:11 AM  

Сонирхолтой байлаа. Баярлалаа.

Админ 10/31/2009 1:30 PM  

Баянмөнх-д: Сэтгэгдэл үлдээсэнд их баярлалаа.

wwwbebecom 11/05/2009 5:42 PM  

Ò¿ñ õèéñýí ñàíàà áàéíà ø¿¿ êê áàÿðëàëàà
èõ áîäóóøòàé ë þì áàéíà.

G.Bayanmunkh 11/12/2009 10:47 AM  

New medee orohgui udaj bn shuu.

Хэн юу хэлэв

Нийтлэлүүд

CEO.MN

Зорилго
Эдийн засаг, бизнес, СЕО-г тойрсон асуудал /гадаад болон дотоод/-аар ажиглалт, судалгаа хийж олсон шинэлэг санаа, мэдлэг, мэдээлэлээ таньтай хуваалцана.
Баримтлах зарчим
- Бүгдийг бус чухлыг нь нийтлэнэ.
- Уншигчийг хүндлэх үүднээс олон баннер байршуулахгүй.
- Аливаа спонсор, хамтын ажиллагаанд нээлттэй байна.