Компаний салшгүй хэсэг болсон ажилчдаа та хэр таньж, мэддэг вэ?

Ажилруугаа явах замдаа юу ч хийлгүй, хана налаад зогсож байгаа нэгэн залууг гүйцэтгэх захирал анзаарав.

Залууд дөхөж очоод “Сард ямар цалин авдаг вэ?” гэж намуухан асуув. Дэндүү хувийн асуулт асуусанд залуу мэл гайхав. Тэгсэн хэдийч “Эрхэмээ би сард 2000 доллар олдог, Яасан?” гэж асуув.

Захирал хариу хэлэлгүй, хэтэвчнээсээ 6000 доллар гаргаж залууд өгөөд “Ажил хийснийхэн төлөө энд байгаа хүмүүсд цалин өгдөг болохоос дэмий зогсож, сайхан харагдсаныхан төлөө биш! Наад 3 сарын цалингаа аваад эндээс яв, иргэж битгий ирээрэй” гэж хэлэв. Залуу эргэж ч харалгүй хурдан яваад өгөв.
Энэхүү явдлыг ажиглаж байгаа хэдэн ажилчдаа хараад, захирал “Компанид байгаа бүх хүнд энэ асуудал хамаатай шүү” гэж нэлээн ууртай хэлэв. Тэдний нэгд ойртож очоод “Сая халсан залуу хэн бэ?” гэхэд “Эрхэмээ тэр залуу пицца хүргэгч байсан” гэсэн гайхалтай хариу авав.  

Дүгнэлт: Том компани /олон ажилчинтай/-ийн удирдах ажилчид өөртэй нь шууд харьцдаггүй, дунд болон доогуур түвшний ажилчдаа танихгүй байх /тухайн хүний зорилго, мэдлэг, чадвар, сонирхол, ааш араншин, гэр бүл, овог нэр гэх мэт бүх зүйлс хамаарна/ явдал түгээмэл. Хамгийн наад зах нь ямар нэг ажилтантайгаа нэрийг нь зөв хэлээд албан харилцаа үүсгэхэд тухайн ажилтан урам зориг, таатай сэтгэгдэл авч хоцордог.

Хэрэв та хэнтэй ажиллаж, хэнийг удирддагаа хэлж сайн мэдэхгүй байгаа бол үр дүнтэй удирдлагын талаар санах ч хэрэггүй. 
BizNetwork танилууддаа түгээх

19 Сэтгэгдэл:

Anonymous 11/23/2009 5:43 PM  

Luuyaa mash goyo yum tavisan baina shuu . Keep working man
Ankhaa

Mend-Orshikh Amartaivan 11/25/2009 1:18 PM  

Franklin D.Roosevelt-ерөнхийлөгч цагаан ордонд ажиллаж байх үедээ ажиллаж байсан бүх хүнийхээ нэрийг мэддэг, мөн бүгдтэй нь маш дотно харилцдаг байсан гэж, мөн 3-р Napoleon уулзсан бүх хүнийхээ нэрийг цээжилж дотно харилцаа үүсгэж чаддаг байсан нь бусдыг асар их зоригжуулж тэднийг чухал гэж бодогдуулж чаддаг гэж уншиж байсан. Хүн хэдий өндөрлөгт хүрэх тутам бусдтай дотно харилцаа үүсгэж, хүндэтгэж, ижил төвшинд харилцаж чадна гэдэг бол жинхэнэ лидер гэж боддог. Маргахгүй гэж бодож байна. Харин манай захиралууд гэлтгүй залуус маань зарим талаараа үеийн нөхдийнхөө нэрийг цээжилхээ бая гэхэд үгийг бага ч гэсэн сонсдог бол... Чухал зүйл бичсэн байна залуусаа. Амжилт!

Админ 11/25/2009 1:45 PM  

Манайхаар зочилж, сэтгэгдэл үлдээж байгаа Анхаа, Мэндорших нартаа баярлалаа.

XChuluun 11/27/2009 5:52 PM  

saihan medeelel baina shuu hehe pizza zoogch bayjsaan ain hehe

G.Bayanmunkh 11/27/2009 11:13 PM  

Лидерүүдэд зориулсан хатуухан сануулга байна.

Anonymous 12/01/2009 4:30 PM  

:-)

Anonymous 12/02/2009 1:16 AM  

хөгжилтэй, сургамжтай хөөрхөн мэдээлэл бна. баярлалаа байнга зочилдог шүү амжилт хүсэе

Bayarsaikhan 12/12/2009 11:06 PM  

tiimee medeelel nemeed baigaarai

Anonymous 12/13/2009 12:32 AM  

sorry oilgosongvi..?

Админ 12/13/2009 9:58 AM  

Chuluun, Bayanmunkh, Bayarsaikhan bolon busad humuusd bayrlalaa.

Suulchiin Anonymous-d: Iluu oilgomjtoi zuil bichih talaar tsaashid hicheeye. :-)

Anonymous 1/31/2010 2:08 PM  

Сайн байна уу?
хэрэгтэй зүйл их байна. Админы ажилд улам их амжилт хүсье.

naizb 2/02/2010 3:20 PM  

гоё бичлэг байна. баярлалаа. улам гоё юм оруулж байгаарай

Anonymous 2/02/2010 5:33 PM  

bainga zochildog gehdee medeelelee hurdan nemj baigaarai udurt hed heden udaa orood unshig ym maani duuschih ym ug ni ih sonirhol
amjilt husie

Anonymous 2/09/2010 12:38 PM  

Хамтран ажиллах санал, танилцуулгаа бизнесийн зарчмын дагуу өгсний дараа цаад газраас нь хариу өгнө гэсэн хугацаа болонгуут тодрууллаа. Утсаар, мэйлээр, месенжрээр, очихоор олигтой хариулт өгдөггүй, шийд гаргадаггүй менежер, удирдлагуудтай хэрхэн хандах талаар зөвлөөч?

Админ 2/09/2010 1:38 PM  

Юуны өмнө сэтгэгдэл үлдээсэн бүх хүмүүсд баярлалаа. Сүүлийн Anonymous-d: Өөрийн чинь асуудлыг нарийн сайн мэдэхгүй болохоор зөвлөнө гэхэд хэцүү. Гэхдээ өөрөөсөө эдгээр асуултуудыг асуугаад үзээрэй. Миний хамтрал, санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээд тэдэнд үнэхээр хэрэгтэй эсэх? Хэрэв тийм бол зөв албан тушаалтан /шийдвэлрэх эрхтэ/-тай харьцаж байгаа эсэх?

seiko 2/16/2010 8:36 AM  

adminaa haanaas yamar medeelel taviad bgaa yum be? minii huvid joohon huuchinsag zuvluguunuud baih shig bn todorhoi bus bn ajiltangaa tanih uramshuulah arga 20 jiliin umnu [Industrial Age] ur duntei baisan odoo [Imformation Age]management mash uurchlugduj bgaa shuudee sanalaa bichsend uuchilaarai

dgantuya 3/11/2010 3:26 PM  

bayarlalaa. anh udaa orj uzlee. saihan l medeeleluudtei yum bn. alivaa medeellees heregteig ni avaad heregguig ni uldeeh ni zuv. OK? amjilt...

Ankhaa 8/26/2010 3:12 PM  

heregtei niitlel bna thanks

bojuna 12/09/2010 1:05 PM  

baidag zuil shuu

Хэн юу хэлэв

Нийтлэлүүд

CEO.MN

Зорилго
Эдийн засаг, бизнес, СЕО-г тойрсон асуудал /гадаад болон дотоод/-аар ажиглалт, судалгаа хийж олсон шинэлэг санаа, мэдлэг, мэдээлэлээ таньтай хуваалцана.
Баримтлах зарчим
- Бүгдийг бус чухлыг нь нийтлэнэ.
- Уншигчийг хүндлэх үүднээс олон баннер байршуулахгүй.
- Аливаа спонсор, хамтын ажиллагаанд нээлттэй байна.