First 100 days

1933 оны 3 дугаар сард шинэ ерөнхийлөгчийн хүндэтгэлийн арга хэмжээн дээр Франклин Рузвелтын хэлсэн үг мянга мянган Америкчуудад итгэл найдвар өгсөн. Шинэ ерөнхийлөгч эдийн засгийн их хямрал /Great Depression/-тай дайн зарлах амлалт өгөв. 

Тэр оройн хүндэтгэлийн арга хэмжээтэй зэрэгцэн түүний засгийн газар ажилдаа аль хэдий нь орсон байлаа. Вашингтон дахь засгийн газрын барилгын гэрэл тэр шөнө асаалттай хонов. Зөвхөн хүндэтгэлийн өдрийн орой ч биш, дараагийн шөнө мөн түүний дараагийн шөнө асаалттай хонож байв. Хямрал гүнзгийрсэн хийх ажил их байсан үе.

Ерөнхийлөгч Рузвелтын удирдсан засгийн газрын ажлын эхний 3 сар сэтгэл хөдөлгөсөн хором мөчөөр дүүрэн байсан. Рузвелт өмнөх ерөнхийлөгчдийн бүтэн сонгуульт хугацаандаа батлаж байгаагүй олон чухал хууль тогтоомжийг энэ богинохон хугацаанд
Конгресоор батлуулж, хэрэгжүүлж чадсан. Үүнээс үүдэн “ЭХНИЙ 100 ӨДӨР” хэмээх ойлголт, нэр томъёо үүссэн.

3 дугаар сарын 5, Хүндэтгэлийн арга хэмжээний дараагийн хагас сайн өдөр: Ирэх пүрэв гарагт онцгой хурал хуралдах тухай
Рузвелт Конгресcд хандаж хэлэв. Эдийн засаг сайжрах хүртэл үндэсний бүх банкуудын үйл ажиллагааг зогсоох тухай захирамж гаргаж, алтны экспортыг хориглов. Шинэ ерөнхийлөгчийн шаардлагын дагуу Конгресс пүрэв гарагт хуралдсан ба бүх юм Рузвелтын санал болгосоноор  батлагдав. Банкны талаар гаргасан хүчирхэг хуулийг Сенат болон Хаус найман цагч хүрэхгүй хугацаанд сайшаав.  Ерөнхийлөгч хуулийн төсөл болон хуулинд нэг өдөр, нэг зэрэг гарын үсэг зурав.

Дараагийн өдөр буюу баасан гарагт Рузвелт Конгрессд засгийн газрын зардлыг багасгах хүсэлт тавьсан ба хүсэлтийг Конгресс дахин хүлээн авав. 2 өдрийн дараа Рузвелтын ард иргэддээ хандан
радиогоор хэлсэн үг "Банк болон улс төрийн лидерүүддээ дахин нэг итгэж болох юм байна гэдэг итгэл найдварыг"  Америкчуудад төрүүлэв.  

Даваа гарагт Конгрессоос архи, вино, шар айрагыг хууль ёсны болгож, хуульчлахыг шаардав. Конгресс дахиад л зөвшөөрөв. Рузвелт тэдгээр хэцүү бөгөөд чухал хуулиудыг баталсан амжилт нь улс орныг гайхашруулж байв. Ерөнхийлөгч тулаанаас тулаанд ялж, тэмцэж байгааг ард түмэн тов тодорхой харж байв. Вашингтон ажил хэрэг, идэвх зүтгэл, найдвараар дүүрсэн байв. /яг л цахилгаантай аадар бороо шиг/ Хүмүүс эх орны өнцөг булан бүрээс засгийн газрын санааг дэмжих, туслалцаа үзүүлэхээр нийслэлрүү яаран ирцгээж байв. Зохистой хуулийн үр ашгийг банкирууд ч амсаж эхлэв. Салбар бүрийн мэргэжилтэн, шинжээчид эдийн засгийг аврах шинэ санал, санааг санал болгож байв. Британи, Франц, Бразил, Чили, Хятад болон бусад олон орноос тухайн оронд оршин суугаа элчин сайдууд эдийн засаг болон дипломат асуудлаар Русвелттэй ярилцаж эхлэв. Ардчилсан намын олон гишүүд шинэ засгийн газарт ажлын байр хайж эхлэв.
 

Вашингтонд өрнөж буй ажил хэргийг Америкчууд тов тодорхой харж байв. Харж буй зүйлдээ ч тэд сэтгэл хангалуун байв. Тэд бодит ажил, хөгжил дэвшлийн төлөө саналаа өгсөн нь энэ байсан юм.

Хамгийн их хямарсан хөдөө аж ахуйн салбар нь
шинэ засгийн газрын  анхаарлын төвд байв. Америк фермерийн жилийн дундаж орлого гурван жилийн хугацаанд 162 доллараас 48 доллар хүртэл харин бүтээгдэхүүний үнэ 55 хувиар буурч, дундаж фермерийн худалдан авах чадвар 2 дахин, түүнээс ч илүү хувиар буурсан байв. Ихэнх фермерүүд багаж хэрэгсэл, үр тариандаа зарцуулах хангалттай мөнгөн хуримтлалгүй болсон байв. Фермерүүдэд тулгарсан бэрхшээл, түүний гол шалтгаан нь тэд дэндүү ихийг үйлдвэрлэж байсанд байдаг. Өөрөөр хэлбэл үр тариа, мах, хөвөн даавууны хэт их нөөц, нийлүүлэлтээс болж үнэ маш их буурсан байв. 

Засгийн газар үнэ өсгөх, эрэлтийг багасгах зорилгоор үр тариа, холбогдох бүтээгдэхүүн дээр шинэ албан татвар ноогдуулж эхлэв. Засгийн газар хөвөн даавуу тариалдаг зарим фермерүүдэд төлбөр төлж ургацыг нь устгуулав. Мөн зах зээл дээр байгаа махны хэмжээг багасгах зорилгоор таван сая гахайг худалдан авч устгав. Энэ нь үнэхээр хачирхалтай үйл явдал байв. Ихэнх хүмүүс хангалттай идэж чадахгүй байсан тэр үед хоол хүнсийг яагаад устгаж байгааг зарим Америкчууд сайн ойлгохгүй буруушааж байсан. Гэхдээ ихэнх мэргэжилтэнгүүд энэ нь нийлүүлэлтийг хязгаарлаж, үнийг өсгөх замаар фермерүүдийг аврах ганц арга гэдэгтэй санал нэгдэж байв.

Төлөвлөгөө хэрэгжиж үр дүнгээ өгөв. Үйлдвэрлэл хурдацтай буурав.  Мөн тухайн хоёр жилийн халуун цаг агаар, муу ургац хураалт үр тариаг урьд өмнө байгаагүй хэмжээгээр бууруулав. Энэ бүхний дүнд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ өсөж, 4 жилийн дараа фермерүүдийн орлого 50 хувиар өсөв.
 

Тухайн үед Америкийн аж үйлдвэр 4 жилийн өмнөх үйлдвэрлэлийн талаас бага хувийг үйлдвэрлэж байв. Бизнес эрхлэгчид зардлаа бууруулах /бага цалин өгөх, ажилчдын тоогоо цөөрүүлэх/ хариу үйлдэл хийж байсан нь худалдан авах чадвар бүхий хүмүүсийн тоог цөөрүүлж байв. Засгийн газар “Үндэсний сэргэлтийн удирдлага”-ыг бий болгож, компаниудад хамтран ажиллаж үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх боломж олгов. Бизнес эрхлэгчид тодорхой хууль, дүрэм дагаж мөрдөх, цалингаа нэмэгдүүлэх, хүүхдийн хөдөлмөрийг зогсоох талаар зөвшөөрөв. Тэд ажлын байрны орчинг сайжруулах, үйлдэврчний эвлэлтэй хамтран ажиллах тухай бас зөвшилцөж чадсан.
 

Русвелт ажилгүй хүмүүсийг ажлын байраар хангах “Нийтийн ажил эрхлэлтийн удирдлага”-ыг бий болгов. Засгийн газар далан хаалт, гүүр, усан хангамжийн барьж байгуулах болон бусад томоохон төслүүд дээр хүмүүсийг ажиллуулж эхлэв. Мөн залуучуудыг хөдөө орон нутагт ажиллуулах, байгалийн нөөцийг хамгаалах хөтөлбөрийг бий болгосон. Эдгээр залуучууд мод тарих, цэцэрлэгт хүрээлэн паркыг сайжруулах, байгалийн усан хангамжийг хамгаалах ажлыг хийж эхлэв. Мөн фермерүүдтэй хамтран ажиллаж, ургац хураалт болон фермер эрхлэлтийг сайжруулах, салхи борооноос хөрсийг хамгаалах ажлыг хийж эхлэв.

Мөнгөний бодлого дээр Русвелт болон Конгресс долларын ханшыг алттай уяхгүй байх тухай шийдвэрийг гаргасан. Тэд олон Америкчуудад шинээр мөнгө зээлэх, орон гэрээ сайжруулахад нь туслах "гэрийн эзэмшлийн бичгийг" баталсан. Америкчуудын банкны хадгаламжийг төрөөс баталгаажуулсан банкны даатгалын бичиг нь ард түмний банкинд итгэх итгэлийг маш ихээр нэмэгдүүлэв.

Русвелтын хамгийн сайн бүтээмжтэй төсөл нь улсын зүүн өмнөд хэсэгт байрших, Tennessee мужын эргэн тойрны бүс нутгийг хөгжүүлэх төлөвлөгөө байсан юм. Ой мод багатай, үер их болдог мөн дээр нь хүмүүсийн орлого бага байв. Цөөхөн фермерүүд цахилгааны эх үүсвэртэй байсан. Русвелт болон Конгресс эдгээр бүх асуудалруу нэг төслөөр дайрахаар шийдвэрлэв. “Tennessee голын хөндийн удирдлага” нэртэй энэхүү төсөл нь далан барьж, голыг цэвэрлэж, ногоон бүсийг өргөжүүлж, цахилгаанаар хангав. Фермерүүдэд туслах тал дээр бүх талын амжилт олсон төдийгүй тэдэнд шинэ амьдрал, шинэ итгэл, найдварыг өгсөн байдаг.


New York Times сонины нэг сурвалжлагч ерөнхийлөгч Хуверь болон Русвелт 2-ын ялгааг "Хашин морь унасан хүн болон онгоцоор яваа хүнтэй" адилтган харуулсан байдаг. Мөн сурвалжлагч Frederick Allen: "Хуверь болон Русвелтийн хөтөлбөрийн ялгаа асар зөрүүтэй байсан. Русвелт бол асуудлын талаар ярьж суудаггүй шууд түүнрүү дайран орж, шийдвэрлэж чаддаг гайхалтай удирдагч байсан" гэж бичсэн байдаг.  

Төрсөн бодол 
Чадварлаг удирдагч улс орноо хэрхэн удирдаж, хөгжүүлдэг тухай болон хэрхэн ажил хийдэг тухай бодит түүх.

Аль дээр 1933 онд Америкт тулгарч байсан бэрхшээлүүд одоо Монголд нүүрлээд ч байгаа юм шиг. Банк санхүүгийн хямрал, данхайсан засгийн газрын үргүй зардал, улс төр, удирдагчдаа үл итгэх байдал, архитай холбоотой асуудал, хөдөө аж ахуйн салбар болон аж үйлдвэрийн салбарын уналт, ажилгүйдэл, бага цалин, хүүхдийн хөдөлмөр, үйлдвэрчний эвлэл гээд л дээр яригдсан асуудлууд манайд ямар байгааг та өөрөө тунгааж бодно биздэ.

Манай удирдагчид, хэдэн улс төрчид бусдаас сурах, үлгэр дууриал авах ёстой зүйлээ авахгүй байж, аар саархан зүйлийг нь дууриаж, хэлбэрдэж байгаа нь үнэхээр харамсалтай.

7 Сэтгэгдэл:

Мэнд-Орших 12/14/2009 12:02 PM  

Маш сонирхолтой, нэгийг бодогдуулсан нийтлэл болжээ. Түүх давтагддаг гэдэг үнээн. Нөхдүүдийн алдаж эндсэн зүйлс дээр уг нь харсаар байж заавал алдаад байх шаардлагагүй л юм байгаан. Харин ололт амжилтыг нь цаг алдалгүй хэрэгжүүлж чаддаг байх хэрэгтэй байх. Амжилт!

Leaders of Tomorrow 12/14/2009 1:09 PM  

Бусдаас сурах зүйл их бий дээ. Баярлалаа.

Дэбэ 12/15/2009 9:47 AM  

Манайд уг нь маших боломж буй даанч олж харахгүймйдээ

Жаргал 12/18/2009 6:41 PM  

Манай ерөнхий сайд нар бас 100 өдөрт хийсэн ажил гээд нэг юм тайлагнадаг ш дэ. Жишээд бодвол элгийн авдаг юм байна да.

Anonymous 1/14/2010 1:37 PM  

Бид энэ аймшигтай Монголын төрд хэрхэн нөлөөлж чадах вэ? Ирээдүй маань улам л аймшигтай болоод байх юм. Хэн Монгол орноо хөгжүүлж чадах вэ? Та нар юу гэж бодож байна?

Anonymous 2/01/2010 1:36 PM  

Бид л хөгжүүлэх ёстой шүү.

Orgil 2/20/2010 12:20 PM  

За ард түмэн минь жаахан тэсч байгаарай... Би удахагүй гарч ирнээ.... Тэгээд юун тэр Рузьвэлт, Чингис хаан шиг агуу удирдагч хаана ч байхгүй. Бид чинь үр сад нь шүү дээ.......

Хэн юу хэлэв

Нийтлэлүүд

CEO.MN

Зорилго
Эдийн засаг, бизнес, СЕО-г тойрсон асуудал /гадаад болон дотоод/-аар ажиглалт, судалгаа хийж олсон шинэлэг санаа, мэдлэг, мэдээлэлээ таньтай хуваалцана.
Баримтлах зарчим
- Бүгдийг бус чухлыг нь нийтлэнэ.
- Уншигчийг хүндлэх үүднээс олон баннер байршуулахгүй.
- Аливаа спонсор, хамтын ажиллагаанд нээлттэй байна.