Олон нийт 2011 онд сансарт аялана

Дэлхийн хэмжээнд өнөөг хүртэл улс орны засгийн газруудаас хэрэгжүүлсэн сансрын хөтөлбөрийн хүрээнд дэлхийн 500 орчим хүн сансарт ниссэн байдаг байна. Тэгвэл удалгүй хөрөнгө чинээтэй хүмүүсийн хувьд эх дэлхийг сансраас харах мөрөөдөл нь бодит биелэлээ олно.

Өнгөрсөн 12 сарын дундуур Английн тэрбумтан Richard Branson Калифорни дахь Mojave Air and Space Port-д “SpaceShipTwo” нэртэй нийтийн зорчигч сансарт тээвэрлэх анхны сансрын хөлгөө олон нийтэд танилцуулсан байна.

Richard Branson нь Virgin Atlantic Airways-г үүсгэн байгуулсан. Мөн тэрээр онгоц зохион бүтээгч Burt Rutan-тай нэгдэж сансрын аялалын шинэ компани болох Virgin Galactic-ийг байгуулсан. 5 жилийн өмнө Burt Rutan-ы бүтээсэн SpaceShipOne сансарт хүрсэн анхы хувийн хөлөг болсон. Хөлөг сансарт 3 хагас-тойрог аялал хийсэн байдаг ба одоо Вашингтон дахь National Air and Space Museum-д тавигдсан байдаг.

SpaceShipTwo хөлөг нь 18 м урттай бөгөөд 2 нисгэгч болон 6 зорчигч тээвэрлэнэ. Хөлгийн туршилт 2010 онд эхлэх ба 2011 он гэхэд зорчигчдоо сансар луу илгээж эхлэх зорилготой байгаа юм байна. Хамгийн анхны нислэгээр ноён Branson өөрийн эцэг, эх болон охин, хүүтэйгээ хамт аялах бодолтой байгаа.

New Mexico дахь Spaceport America-аас хөлөг сансарт хөөрнө. Үйл ажиллагаа эхлэх эхний жилд компани 1000 зорчигч сансарт аялуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. 2 цаг орчим үргэлжлэх сансрын аялалд зорчигч 200000 ам.доллар төлнө. Нислэгээс өмнө зорчигч 3 өдрийн сургалт авах ба аялалд 5 минутын жингүйдэл багтана. Одоогоор аль хэдий нь 300 орчим хүн сансарт аялах захиалгаа өгч, мөнгөө төлсөн.

Virgin Galactic нийтийн 5 хөлөг болон хөөргөгчид зориулж 400сая ам доллар зарцуулна. Энд нэг зүйлийг дурьдхад сансрын аялалыг олон нийтэд боломжтой болгохоор ажиллаж байгаа хүн нь ганц Branson биш юм. Amazon.com-ын ерөнхий захирал Jeff Bezos, компьютерын тоглоом бүтээгч John Carmack, XCOR Aerospace-ийн Jeff Greason нар өөрсдийн хөлөг, пуужинг хийж байгаа. Гэхдээ Virgin Galactic анхдагч болохоор байна. 

5 Сэтгэгдэл:

Anonymous 1/05/2010 9:54 AM  

Neg shine zah zeel neegdej bga yum bn da

Zochin 1/17/2010 6:35 PM  

Hund medeelel ogoh site bn. Olon goy zuil niitleerei.

Anonymous 2/01/2010 1:25 PM  

Tanai site-iin hamt olond amjilt husey!

Anonymous 2/24/2010 12:41 PM  

bayarlalaa

Anonymous 2/27/2010 11:46 PM  

goe site shuu
medeegee nemeyeee

Хэн юу хэлэв

Нийтлэлүүд

CEO.MN

Зорилго
Эдийн засаг, бизнес, СЕО-г тойрсон асуудал /гадаад болон дотоод/-аар ажиглалт, судалгаа хийж олсон шинэлэг санаа, мэдлэг, мэдээлэлээ таньтай хуваалцана.
Баримтлах зарчим
- Бүгдийг бус чухлыг нь нийтлэнэ.
- Уншигчийг хүндлэх үүднээс олон баннер байршуулахгүй.
- Аливаа спонсор, хамтын ажиллагаанд нээлттэй байна.