Энгийн бөгөөд өвөрмөц сэтгэлгээ

Өргөн хүрээ хамарч бүтэн семестр орсон философийн хичээл дуусч, эцсийн шалгалт авах болов.
  
Анги суудалдаа сууж, шалгалт эхлэхэд бэлэн болсон тэр мөчид профессор сандлаа авч ширээн дээр тас хийтэл тавиад самбар дээр “Энэ семестрт сурсан бүх зүйлээ ашиглаад энэ сандал үл оршиж байгааг нотол”  гэж бичив.

Сандал оршиж байгааг няцаах гэж зарим оюутан 30 давсан хуудас бичив. Балруул ч дуусч гар сарвайв. Гэтэл нэг оюутан минут ч хүрэхгүй хугацаанд дуусгаад материалаа өгөөд гарав.

Долоо хоногын дараа дүн гарахад, бараг юуч бичээгүй мөртлөө “А” авч чадсанд түүнийг ангиараа гайхаж хоцров.  

Гэтэл түүний хариу “Ямар сандал?” гэсэн хоёрхон үгнээс бүтсэн байжээ.

Авах сургамж: 
Юм энгийн байхдаа гайхалтай гэдэг. Ямар нэг шийдэл гаргах шаардлагатай үед хайрцагнаасаа гарч асуудлыг бүхэлд нь харж /том зургийг харж/ байгаад энгийн хариулт өгөх  нь бизнес, түүний удирдлагад байх ёстой чухал чадвар юм. Тэгэхгүй бол өөрийн бий болгосон зангандаа орооцолдоод хол явж чадахгүй.

7 Сэтгэгдэл:

зочин 12/26/2009 11:17 AM  

Хэхэ. Сонин л юм

Anonymous 2/01/2010 11:20 AM  

hehe, taalagdav

Zochin 7/15/2010 10:49 AM  

Gariin tavan huruu kinon deer gardag Zalhuu nertei zohin bichleg sanaand orchihloo.

Anonymous 1/04/2011 5:48 PM  

olon saihan medeeleltei ni taalagdlaa caashid bainga orj bainaa:)

chuk 1/18/2011 3:15 PM  

hehehe huurhun yumaa henii ch sanaand orohorgui engiin hernee aguu hariult vee..,

Unknown 6/15/2011 3:44 AM  

hehe gaihaltai mergen baina odoogiin bid 3 tuunees deesh 30 huudas yum bichej baij A avdag gej uneheer tegj boddog bagsg naranch tuunig shaarddag tegdel ene huuhdiig hardaa kkk mash engiin mash gunzgii bna

Anonymous 11/08/2012 7:18 PM  

хэхэ үнэхээр гайхалтай

Хэн юу хэлэв

Нийтлэлүүд

CEO.MN

Зорилго
Эдийн засаг, бизнес, СЕО-г тойрсон асуудал /гадаад болон дотоод/-аар ажиглалт, судалгаа хийж олсон шинэлэг санаа, мэдлэг, мэдээлэлээ таньтай хуваалцана.
Баримтлах зарчим
- Бүгдийг бус чухлыг нь нийтлэнэ.
- Уншигчийг хүндлэх үүднээс олон баннер байршуулахгүй.
- Аливаа спонсор, хамтын ажиллагаанд нээлттэй байна.