Ажил горилогчийн гаргадаг алдаа

Та өөрийн санаатай болон санамсаргүй хийсэн зүйлээс болж ажилд орох боломжоо нүд ирмэх зуур л устгаж чадна. Ажлын ярилцлагын үед гаргадаг нийтлэг 12 алдааг эрэгцүүлж байх зуур бид төдийлөн анхаарахгүй байгаа дараах 3 алдаа илүү анхаарал татав.  

Стандарт асуултуудад ч бэлтгээгүй байх: Ихэнх ажил олгогч ирээдүйн ажилтнаасаа нийтлэг асуултуудыг асуудаг. Өмнөх ажил дээр байсан сонирхлын зөрчил, түүнийг хэрхэн шийдвэрлэж байсан, гаргасан амжилт, хамгийн муу сул тал, давуу тал гэх мэт. Тиймээс илэрхий асуугдах асуултын жагсаалтыг гаргаж, хэрхэн хариулах талаар брайнсторминг хий. 

Хэт хуваалцах: Сошиал болон бусад веб сайтууд магадгүй хувийн веб хуудаснаас тухайн ажилд горилогчийн талаарх мэдээллийг хялбархан олох боломж өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Таны талаарх онлайн эрэл, хайлтын үр дүнд хэн нэгнийг хараан доромжилсон, бүдүүлэг байдлаа харуулсан, бусдыг хүндлэх, сонсох чадваргүйгээ харуулсан, магадгүй шар айраг уух тэмцээний тэргүүн байрны тухай үр дүн олдвол та дууслаа гэсэн үг. Харин эсрэгээр та онлайн орон зайг бодлоготой, зөв ашиглаж чадвал эерэг нөлөө үзүүлэх нь дамжиггүй.

Өмнөх ажил олгогчийг муулах: Ажлын хамгийн муу өдөр эсвэл өмнө нь тулгарч байсан хүндрэл, бэрхшээлийн талаарх асуулт нь өмнөх ажил олгогч буюу компанийг харааж, муулах урилга биш гэдгийг санаарай. Хэрэв энэ алдааг та гаргавал дараачийн өөр нэгэн компанид очоод тухайн компанийг хэрхэн ярихаа шууд л хэлээд өгч байгаа хэрэг.

6 Сэтгэгдэл:

Mend-Orshikh.A 2/23/2010 11:43 AM  

Маш сонирхолтой мэдээлэл байна. Миний бодлоор зарим үед залуус бидэнд өөрсдийгөө чөлөөтэй илэрхийлэх зориг дутдаг мэт санагддаг. Хүний нүдрүү итгэл дүүрэн эгцлэн харж, тухайн ажлыг хийхэд энэ хүн бүх хүчээ шавхан ажиллаж чадах хүн байна гэсэн итгэл төрүүлж чаддаг байх. Гэхдээ мэдээж энэ харилцан адилгүй ойлголт шүү. Өөрийн бодлыг дурьдлаа. Зарим талаараа ч залуус маань тухайн ажлын байрны цалинд тохируулан ажиллана тэрнээс биш тэгэж учиргүй зүтгэж, хамаг хүчээ өгөхгүй гэж боддог байх. Энэ манай орчны цалин, нийгэмийн халамж гэх мэт олон зүйлсээс шалтгаалдаг гэдгийг мөн ойлгож байна.

Харин интернэтийн орчинд өөрийн бүтэн нэрийг бичиж хүн амьтан муулж байгаад олдохоосоо илүүтэйгээр хаа хамаагүй зураг тавих (Бөөн шоуны), эсвэл ямар ч мэдээлэл байхгүй байх (twitter, facebook, blog) нь тухайн ажлын местны онцлогоос шалтгаалан эерэг болон сөргөөр нөлөөлөх магадлалтай байх. Сонирхолтой мэдээлэл хүргэсэнд дахин баярлалаа.

Жаргал 2/23/2010 8:03 PM  

Мэдээд авахад илүүдэхгүй зүйд байна. Баярлалаа

Anonymous 3/03/2010 3:39 PM  

Хүн өөрөө мэргэжилдээ сайн байхаас гадна, хувь хүн нь хэн бэ гэдэг нь маш чухал. ажилдаа хандах хандлага, өөриймсөг сэтгэл гээч юмыг манай залуус маш ихээр орхигдуулдаг. гэвч эцсийн дүндээ энэ хоёрхон зүйл л цаашдын каррьер, өсөлт дэвжилтэнд маш чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг ойлгох хэрэгтэй.

Админ 3/04/2010 9:36 AM  

Мэнд-Оршихд: Санал нэг байна. Чиний санааг өмнөх Anonymous бүр бататгасан байна. Ажил хийхэд сэтгэл хэрэгтэй.

Жаргалд: Шинэд сэдэл, санаа өөрт чинь төрсөн бол тэрд бидний гол зорилго юм. Баярлалаа

Anonymous-d: Хамгийн чухал зүйлийг маш тодорхой бичсэн байна.

nurka 4/22/2010 8:13 PM  

tnx heregtei zuil bn

Anonymous 6/24/2012 12:01 AM  

mash heregtei zowolgoo bn bayrlalaa

Хэн юу хэлэв

Нийтлэлүүд

CEO.MN

Зорилго
Эдийн засаг, бизнес, СЕО-г тойрсон асуудал /гадаад болон дотоод/-аар ажиглалт, судалгаа хийж олсон шинэлэг санаа, мэдлэг, мэдээлэлээ таньтай хуваалцана.
Баримтлах зарчим
- Бүгдийг бус чухлыг нь нийтлэнэ.
- Уншигчийг хүндлэх үүднээс олон баннер байршуулахгүй.
- Аливаа спонсор, хамтын ажиллагаанд нээлттэй байна.