2009 оны шилдэг 50 бүтээл

Тайм сэтгүүлээс 2009 оны шилдэг 50 бүтээлийг нэрлэсэн байна. Жагсаалтын 34 дүгээрт орсон унадаг дугуйн жийлтээр ажилладаг автомат машин /human-powered vending machine/-ыг та бүхэнд танилцуулъя.

Stereo-Noise студийн испани зохион бүтээгч Pep Torres шаардлагатай калори шатаасан хүнд амттан, зууш түгээх унадаг дугуйтай холбогдсон автомат худалдааны машин зохион бүтээсэн байна. Одоогоор машиныг Барсилон хотын нэгэн том худалдааны төвд суурилуулан ашиглаж байгаа. 

Хүмүүс ялангуяа хүүхдэд өнөөгийн нийгмийн тулгамдсан асуудал, хэт таргалалтын талаар ойлголт өгч, боловсрол  олгох нь төслийн гол зорилго. Автомат худалдааны машин нь нэг ширхэг чихэр хэр хэмжээтэй калори агуулдаг үүнийг шатаахад ямар хичээл зүтгэл зарцуулдаг талаарх хүмүүсийн ойлголтыг дээшлүүлнэ. Хүссэн бүтээгдэхүүнээ машинаас авахын тулд бүтээгдэхүүн бүрт байгаа калорийн агууламжаас шалтгаалан тухайн хүн их бага хэмжээгээр дөрөөг жийж тодорхой зайг туулах шаардлагатай.

Зохиогч машинаа сургууль болон метронд суурилуулах төлөвлөгөөтэй байгаа ба хүмүүс хүссэн бүтэгдэхүүнээ хэрэглэхийн зэрэгцээ эрүүл байж, бие галбираа хадгалах боломжтой болно гэдэгт тэр итгэлтэй байна.

Эцэст нь анагаахын салбарт бүтээгдсэн хиймэл модон яс, бичилгүйгээр бодоод л твийтлэх боломжийн эхлэл хэрхэн тавигдаж байгааг багтаасан 2009 оны дэлхийн шилдэг 50 бүтээлтэй энд дарж танилцана уу.

3 Сэтгэгдэл:

Зочин 3/22/2010 9:58 AM  

Гоё мэдээ байна.

Anonymous 4/20/2010 7:09 PM  

Нягтлан бодох бүртгэлийн компьютертэй хосолсон бүх түвшний сургалтандаа урьж байна. Утас: 312773, 70119107

Anonymous 6/06/2010 12:27 PM  

Shineleg saikhan medee bna CEO.mn-nhend bayarlalaa

Хэн юу хэлэв

Нийтлэлүүд

CEO.MN

Зорилго
Эдийн засаг, бизнес, СЕО-г тойрсон асуудал /гадаад болон дотоод/-аар ажиглалт, судалгаа хийж олсон шинэлэг санаа, мэдлэг, мэдээлэлээ таньтай хуваалцана.
Баримтлах зарчим
- Бүгдийг бус чухлыг нь нийтлэнэ.
- Уншигчийг хүндлэх үүднээс олон баннер байршуулахгүй.
- Аливаа спонсор, хамтын ажиллагаанд нээлттэй байна.